Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа

Уул уурхайн бүтээгдэхүүний
биржийн арилжаа

Апекс Капитал нь Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авах арилжааны зуучлалын үйлчилгээ үзүүлдэг.

Апекс Капитал нь Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн брокер бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй, салбартаа тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг юм. Түүнчлэн эздийн өмчийн хэмжээгээрээ зах зээлд дээгүүр байр эзэлж буй нь компанийн санхүүгийн сахилга бат, урт хугацаанд тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулах чадавхыг илэрхийлж байна.

Манай компани уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд Монгол Улсаас экспортлогдож буй коксжих болон эрчим хүчний нүүрс, зэсийн баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнийг эрх бүхий уул уурхайн компаниуд болон БНХАУ-ын худалдан авагч, байгууллагуудын хооронд биржийн журам, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн түвшинд зуучлан арилжаалах үйлчилгээ үзүүлдэг.

Монгол Улсын Засгийн газрын 223 дугаар тогтоолын дагуу дараах бүтээгдэхүүнийг бирж дээр цахим дуудлага худалдаагаар арилжаална.

Зэс
Зэс
Төмөр
Төмөр
Нүүрс
Нүүрс
Хайлуур жонш
Хайлуур жонш

Уул уурхайн биржийн түүхэн мөчүүд

2022.12.23
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах, арилжаа зохион байгуулах, оролцогчдын эрх, үүргийг тогтоосон суурь хууль Улсын Их Хурал батлав.
2023.02.09
Нүүрсний албан ёсны арилжаа эхэлсэн
Нүүрсний арилжаа бодит орчинд албан ёсоор хэрэгжиж эхэлснээр үнэ тогтоох үйл явц ил тод болж, арилжаа зах зээлийн нэгдсэн стандартад шилжив.
2023.03.18
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам
Арилжааны төрөл, захиалга, хэлцэл болон хэрэгжилтийн ерөнхий зохицуулалтыг МХБ батлав.
2023.06.30
Уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах брокерын гишүүнчлэлийн журам
Брокерын биржийн арилжаанд оролцох гишүүнчлэл, түүнд тавигдах шаардлагыг тодорхой болгосноор зуучлалын үйл ажиллагаа нэгдсэн стандартын дагуу хэрэгжих нөхцөл бүрдэв.
2023.09.15
Төмрийн хүдэр, баяжмалын арилжиж эхлэв
Биржийн гишүүн брокерууд (ҮЦК-ууд) оролцож, тогтмол цахим арилжаа зохион байгуулагдаж эхлэв.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны процесс

Schema

Бүртгэл үүсгэхэд шаардагдах барим бичгийн жагсаалт

1
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2
Харилцагч банкны дансны тодорхойлолт
3
Оршин суугаа улсын татвар төлөгчийн гэрчилгээ болон дугаар
CTA Background

АРИЛЖАА ХИЙЖ ЭХЛЭХЭД ОРОЙТООГҮЙ

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Suspendisse varius enim in eros elementum tristique.